Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-09 14:36:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд хуурайшилт ихтэй байгаа тул иргэдийг түлсэн гал, татсан тамхиныхаа ишийг унтрааж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулав.

Тухайлбал, он гарсаар нийслэлийн  нутаг дэвсгэрт ой хээрийн түймрийн 12 удаа түймэр гарчээ. Түймрийг унтраахад онцгой байдлын 900 гаруй албан хаагч, 88 атомашин, хүч хэрэгсэлтэй унтраажээ. Түймэрт 93.5 га газар өртсөн байна.

Энэ зун улсын хэмжээнд хуурайшилттай байхыг цаг уур болон бусад холбогдох албаныхан мэдээлсэн. Тиймээс иргэдийг гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж буй юм.

Ч.Ариунболд
Связанные новости