Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх гарцыг эрэлхийлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар-2017” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд өрнөж байна.
Зөвхөн гадаадын аялал жуулчлалд анхаарал хандуулаад зогсохгүй дотоодын аялагчдын тоог нэмэгдүүлэх, тэднийг бодит мэдээллээр хангах үүднээс дээрх үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Дотоодын жуулчдын тоог гаргах боломжгүй гэдгийг албаныхан хэлж буй ч өнгөрсөн онд Тусгай хамгаалалтын газруудад 200 мянга гаруй монгол иргэн нэвтэрсэн гэсэн тоо баримт гарчээ. Түүнчлэн өнгөрөгч онд 1 сая 500 мянган монгол иргэн гадагшаа аялсан байна.
Өнөөдрийн арга хэмжээнд Монгол улсад суугаа элчин сайдын яамд, мэргэжлийн холбоод, аймаг орон нутгийн аялал жуулчлалын газар, Тусгай хамгаалалттай газар, Аялал жуулчлалын аутбаунд компани, Авиа компани, Олон улсын билет борлуулалтын төв, Их дээд сургууль, Аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн борлуулагчид, төсөл хөтөлбөрүүд, бизнес эрхлэгчид оролцон үйл ажиллагаагаа сурталчилж буй юм. Мөн орон нутгаас 13 аймгийн салбарын төлөөлөгчид ирж түүхэн дурсгалт газрууд болон аялал жуулчлалын боломжийн талаар иргэдэд мэдээлэл өгч байна.

Өнгөрсөн онд манай улсад 404 239 жуулчин ирсэн нь 2015 онтой харьцуулбал 17 952 хүнээр нэмэгджээ. Энэ жил 500 орчим жуулчин хүлээн авна гэсэн урьдчилсан тооцоог салбарынхан гаргаад байна.
80 гаруй байгууллага оролцож буй тус үзэсгэлэнгээр дугуй, авто мото, уулын аялал, фото зураг, анхан шатны тусламжийг үзүүлэх, хээрийн хоолыг хэрхэн бэлтгэх, загасчлах, зөв хувцаслалт, аялагчдын соёлын талаарх мэдээлэл, зөвлөгөөг өгч байна. Мөн аяллын хувцас, хэрэгслүүдийг хямдралтай үнээр худалдаж байв. Түүнчлэн Хил хамгаалах Ерөнхий газраас хил орчмын газар нутагт аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөл хүссэн байгууллагуудад зөвлөгөө өгч байлаа.

Улаанбаатар аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гэрэлтөв ярихдаа, "Манай холбоонд салбарын мэргэжилтэн залуус нэгдээд 20 гаруй жилийг үдлээ. Энэ удаагийн үзэсгэлэнг бид дотоодын аялал жуулчлал руу чиглүүлж, хөгжүүлье гэсэн уриан дор эл арга хэмжээг зохион байгуулж байна. Хүн амын 50 гаруй хувь нь нийслэлд төвлөрсөнтэй холбоотой дотооддоо аялах хэрэгцээ нэмэгдэж байна. Амралтаа аваад хөдөө орон нутаг руу явах урсгал нэмэгдэхийн хэрээр дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай бид нүүр тулж байна. Нэг үеэ бодвол нийслэлээс орон нутаг руу зам харгуй сайжирч дэд бүтэц хөгжиж байна. Нөгөөтэйгүүр гадаад, дотоодын аялал жуулчлал гэж ялгалгүйгээр жигд хүртээмжтэй нэг стандартын үйлчилгээг үзүүлэхийг цаг үе шаардаж эхэллээ. Энд бид ялгаваргүйгээр нэг стандартын үйлчилгээг бий болгох ёстой. Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд төрийн бодлого 4 жилээр бус дунд, урт хугацааны зорилтоор явах хэрэгтэй байна. Ойрын болон хэтийн зорилттой байж бид аялал жуулчлалын салбараа хөгжүүлж чадна” хэмээн тодотгов.
Харин аялал жуулчлалын компаниудын зүгээс дотоодын аялагчид байгаль орчинтойгоо зүй зохистой харьцах, хог хаягдал хаяхгүйгээр аялах соёлд суралцах хэрэгтэй байна гэсэн бол иргэд аялал жуулчлалын кэмпүүд үнийн хувьд уян хатан байхаас гадна үндэсний түүх соёлыг сурталчлах тусгай хөтөлбөрүүдийг боловсруулж гадаад, дотоодынхонд мэдээлэл өгдөг болох хэрэгтэйг хэлж байсан юм.
Мөн үеэр Чингис Хаан Дээд Сургуулийн доктор, профессор О.Сүхбаатар Монголын нууц товчоог аялал жуулчлалтай хэрхэн холбох вэ гэсэн сэдвээр үзэсгэлэнд оролцогсдод лекц тавьсан юм.

Тэрээр ярихдаа, “Нууц товчоог уншаад үзвэл их зүйлийг мэдэж болно. Газар усны нэрийг судлах судалгааны ажлыг 1968 оноос эхлэхэд миний бие гар бие оролцсон. 13 дугаар зууны үеийн хүн амын байршил, шилжих хөдөлгөөнийг мэдэхийн тулд Монголын нууц товчоонд гарч буй газар усны түүхийг сайн мэдэх хэрэгтэй. Аливаа улс оронд эзэд хаадынхаа нутаглаж байсан ялангуяа ялалт байгуулсан түүхэн дурсгалт газруудыг хүндэтгэн арга хэмжээ зохиох, хөшөө дурсгал босгох замаар аялал жуулчлалын баазууд байгуулдаг. Манайд ч гэсэн ийм бололцоо бүрэн бий. Монголын нууц товчоонд 200 гаруй түүхт газар гардаг. 100 гаруй нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бий. Үүнээс 80 орчмыг нь тодорхойлсон байдаг. Эдгээр газарт аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой. Тухайлбал Тэмүүжин Бөртэ хоёр гал голомтоо бадраасан “Хар зүрхний хөх нуур” болон Чингис хааны томоохон ялалтууд байгуулсан газрууд, түүний Боорчтой анх уулзсан “Хөхүүрийн хөндий”, Бөртэ үжинийг чөлөөлсөн “Буурын хөндий” гэх мэт газруудад судалгаа хийж хөшөө босгосон. Энэ суурин дээр аялал жуулчлалыг хөгжүүлж, монголын түүхтэй танилцах боломжийг бүрдүүлэх боломжтой” гэлээ.

Ийнхүү аялал жуулчлалын салбарыг тойрсон арга хэмжээнүүд өрнөж байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд үндэсний хэв маягийг агуулсан хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулах, улмаар нисэх онгоцны буудалд жуулчдад сонирхуулсан хаан, хатны хувцсаар гоёсон түүхэн үзүүлбэрийг толилуулж угтах боломжоос эхлээд монголчууд бидэнд хийх зүйл их байна.

Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал