Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна.
Энэ удаагийн өдөрлөгийг тавдугаар сарын 26-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болон 9 дүүргийн Засаг даргын Тамгын газарт 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ. Өмнөх саруудад Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон/ болон дүүргийн иргэний танхим, хороодооор дамжуулан иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн байна. Энэ үеэр иргэд газрын харилцаа, өв залгамжлал, ажлаас үндэслэлгүй халагдсан болон цалин хөлс, шийдвэр гүйцэтгэл, гэр бүл, үрчлэлт зэрэг асуудлаар зөвлөгөө авчээ.