Цагдаагийн удирдах ажилтнуудыг дотоод аудитын сургалтад хамрууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-10 13:32:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн ерөнхий газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс өнөөдөр цагдаагийн удирдах ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Цагдаагийн байгууллагын хяналтын тогтолцоог бүрдүүлэх, удирдах мэдлэг, ур чадвар эзэмшихээс гадна байгууллагын аудит боловсруулах мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилго бүхий “Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудит, эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

Сургалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын дотоод аудиторуудын холбоо, Голомт банктай хамтран төв, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн 50 удирдах ажилтан хамрагдсан байна.

Ж.Батсайхан

Связанные новости