Баруун дөрвөн замын ойролцоо машин шатжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн баруун дөрвөн замын уулварын урд буюу дөрвөн замаас Нарны гүүр уруудах замд "Приус 20" машин шатаж байна гэсэн мэдээллийг НОБГ-т өгчээ. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах багийнхан шуурхай очиж унтраасан байна. Зогсоол дээр байсан уг машины шатсан шалтгаан тодорхойгүй байгаа ч галын байцаагч шалгаж байна. Гал гарах үеэр бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж НОБГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
6 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
12 дня
Ulaanbaatar