Яалтын түүхэн уулзалтыг илэрхийлсэн гэрэлт хөшөө сүндэрлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аугаа Эх орны дайны Ялалтын 72 жилийн ойг тохиолдуулан дайнд чухал үүрэг, хариуцлагатай оролцсон Их гүрнүүдийн удирдагч И.В.Сталин, Ф.Д.Рузвельт, У. Черчилль нарын түүхэн уулзалтыг илэрхийлсэн гэрэлт хөшөөг Их засаг Олон улсын их сургуулийн хоёрдугаар цогцолборын өмнө босгов.
Дэлхийн хоёрдугаар дайны шийдвэрлэх үе буюу 1945 оны 2 дугаар сарын 4-11-ний өдөр АНУ, ОХУ, Их Британийн удирдагч болох И. В. Сталин, Ф.Д. Рузвельт, У.Черчилль нар Гитлерийн эсрэг нэгдэж Яалтад уулзсан. Уг түүхэн бага хурлын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар босгожээ.
Хөшөөний нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БСШУЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, генерал Ш.Арвай, Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга Т.Батжаргал, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл, ахмад дайчид оролцлоо.

Ж.Батсайхан