Нью-Орлеансыг "Катрина" дайрснаас хойш 10 жил өнгөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИННЬЮ-ОРЛЕАНС. /VOA/. АНУ-ын Луизиана муж улсын боомт хот болох Нью-Орлеансыг “Катрина” хар салхи дайрснаас хойш 10 жил өнгөрлөө. Хар салхинд нэрвэгдэн амь эрсэдсэн хүмүүсийг тус хотын оршин суугчид дурсан саналаа. Энэ нь АНУ-ын түүхэнд болсон хамгийн их гарз хохирол учруулсан байгалийн гамшгуудын нэг байсан юм.
Хар салхины улмаас үүссэн үерт 1800 гаруй хүн амь эрсэдсэн.
Бямба гарагт болсон дурсан санах ёслолд Нью-Орлеанс хотын дарга Митч Ландрье тэргүүтэй хүмүүс оролцжээ.
Ёслолд оролцогчид дуугаа хураан чимээгүй зогсон хохирогчдод хүндэтгэл үзүүлсэн байна.
“Катрина” хар салхи дайрахаас өмнө Нью-Орлеанст жилд 10 сая жуулчин очдог байсан бол гамшгаас хойш дөрөв хүрэхгүй сая болж буурчээ.
Г.Доржханд
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
4 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
10 дня
Ulaanbaatar
Комментарии