Ухаалаг худгийг ашиглалтад оруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ард иргэд, аж ахуй нэгжүүдийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компаниас санаачилж Сайншанд сумын нэг, гуравдугаар багийн хоёр худагт автомат төхөөрөмж суурилуулж ухаалаг болголоо.
Усны ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, иргэдэд 24 цагийн турш үйлчилгээ үзүүлэх, зардал төсөв хэмнэх зорилгоор эхний удаа дээрх хоёр худгийг ухаалаг хэлбэрт шилжүүлсэн байна. Ингэснээр худагт ус түгээгч ажиллах шаардлагагүй болжээ. Худгаас ус авахад нь зориулж иргэдэд тус компаниас цахим картыг үнэгүй олгосон байна.
Иргэд картаа мөнгөөр цэнэглэж автомат төхөөрөмжид уншуулснаар ус авах боломжтой юм. Нэг худгийг ухаалаг болгоход ойролцоогоор найм орчим сая төгрөг зарцуулж буй бөгөөд цаашдаа орон нутгаас худгийг ухаалаг болгоход анхаарч ажиллах гэнэ. Ухаалаг худаг нь гаднаа камертай, харуул хамгаалалттай бөгөөд худгийг ашиглалт, аюулгүй байдлыг компанийн төв сэрвэрээс хянаж байна.

Х.Эрдэнэбулган
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
20 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
21 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar