Афганистаны арми 200 босогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-26 12:45:23

МОСКВА. /Sputnik/. Афганистаны үндэсний арми өнгөрсөн 24 цагийн хугацаанд хэд хэдэн мужид цэргийн ажиллагаа явуулж, 197 босогчийг, тэдний дотор, нэг командлагчийг устгалаа хэмээн тус улсын Батлан хамгаалах яамнаас ням гарагт мэдэгджээ.

Мөн гар хийцийн тэсрэх төхөөрөг, галт хэрэгсэл болон зэвсгийг илрүүлж, аюулгүй болгосон байна. 

“Өнгөрсөн 24 цагийн хугацаанд явуулсан энэ ажиллагаагаар Афганистаны зарим бүс нутагт 197 босогчийг устгаж, 70 босогчийг шархдуулж, 16 босогчийг баривчилсан” хэмээн мэдэгдэлд дурдсан байна. Афганистаны 19 цэрэг энэ үеэр амь үрэгджээ.

Есдүгээр сарын сүүлээр талибууд Кундуз хотыг эзэлсэн бөгөөд Афганистаны хүчнийхэн одоог хүртэл хотыг хяналтдаа бүрэн авахыг оролдож буй юм.

Х.Аминаа

 

Связанные новости