Эдийн засгийн сэтгүүлчид иргэдийн санхүүгийн боловсролд анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-22 16:27:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулган сэтгүүлчдэд цаг гарган өгч “Иргэдийн санхүүгийн боловсрол ба эдийн засгийн сэтгүүлчдийн оролцоо” дэд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус хуралдаанд эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн сэдвээр бичиж буй сэтгүүлчид оролцож санал бодлоо солилцсон юм. 

"Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулганыг зохион байгуулагчид хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд иргэдийн боловсрол чухал нөлөөтэй. Тиймээс сэтгүүлчид олон нийтэд зөв ойлголт мэдлэг өгөхөд чухал үүрэгтэй гэдгийг тодотгосон юм.

Харин сэтгүүлчид хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг, оюунаа тэлэхээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагууд шинэлэг ойлгомжтой контентуудыг бэлтгэх, улмаар төрийн байгууллагууд болон санхүүгийн секторууд мэдээллээ ил тод болгоход анхаарах хэрэгтэй гэдгийг хөндлөө.  Мөн макро эдийн засаг гэхээсээ илүүтэй иргэд ямар зүйлд мөнгө оруулах вэ,  хуримтлалыг  хэрхэн үүсгэх вэ, эрсдлээ тооцон  хөрөнгө оруулалт хийх арга ухаан, шийдлийн талаар зөв мэдээлэл өгөх нь зүйтэй гэдэгт эдийн засгийн сэтгүүлчид саналаа нэгтгэв.
 
 
 

Б.Заяа

Связанные новости