Зам тээврийн ослоор амиа алдагсдын 82.5 хувь нь аюулгүйн бүс хэрэглээгүй байжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын цагдаагийн албанаас гаргасан судалгаагаар өнгөрсөн онд зам тээврийн осолд өртсөн, холбогдсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 64.4 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй, 19.1 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 16.5 хувь нь хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарчээ.
Харин амь насаа алдсан хүмүүсийн хамгаалах бүсний хэрэглээнээс харахад 4.2 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 82.5 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй, 13.3 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй, тогтоогдоогүй байна.
Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нар нь хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүйгээс, эсвэл хамгаалах бүсний үйлчлэх шинж чанар нь өндөр хурднаас хамаарч үр дүнгүй болсноос онхолдох, мөргөлдөх үед автомашины жолооны хүрд, хянах самбар, салхины шил, хаалга цонхыг мөргөснөөс толгойдоо хүнд гэмтэл авч амь насаа алддаг байна.
Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй” гэж заасан боловч жолооч өөрөө хамгаалах бүс зүүчихээд зорчигчдод хэрэглэхийг шаарддаггүй байдал нь орон нутгийн замд осол гарахад нөлөөлөн хохирол учруулдаг. Иймд жолооч, зорчигчид автомашиндаа суугаад аюулгүйн бүсээ заавал бүслэхийг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Ж.Болор