Сонор сэрэмжтэй байхыг Өмнөд Солонгос дахь Японы сургуулиудын удирдлагад зааварчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /TASS/. Бүс нутагт цэргийн мөргөлдөөн дэгдэж болзошгүй байгаатай холбоотойгоор Өмнөд Солонгос дахь Японы сургуулиудын удирдлагад сонор сэрэмжээ дээд зэргээр дээшлүүлэх заавар өгчээ. Энэ тухай баасан гарагт Японы Боловсрол, спорт, технологи, соёл шинжлэх ухааны сайд Хироказу Мацуно мэдэгдлээ.
Түүний хэлснээр, сургуулиудын захиргаанд Японы дипломат төлөөлөгчийн газартай нягт холбоотой байж, сургуулийн аюулгүй байдлыг хангах бүх талын арга хэмжээ авах заавар чиглэл өгчээ. “Умард Солонгосыг тойрсон түгшүүртэй байдал нэмэгдэж байгаад бид санаа зовниж байна, тиймээс сурагчид, багш нараа хамгаалах хэрэгтэй байна” гэж сайд ярьжээ. Өмнөд Солонгосын Сөүл, Пусан хотод хоёр япон сургууль байдаг ба түүнд 800 гаруй хүүхэд суралцдаг аж.

О.Барс