Д.Трампын "Мар-а-Лаго"-гийн гал тогооноос хүнсний аюулгүй байдлын 13 зөрчил илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-14 13:34:16
ВАШИНГТОН./ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Флорида муж улс дахь “Мар-а-Лаго” хувийн амралтын газрын гал тогооноос тус улсын эрүүл мэнд, аюулгүй байдлын байцаагчид хэд хэдэн зөрчил илрүүлжээ.

Байцаагчид нийтдээ 13 зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал, тус амралтын газрын гал тогооны хөргөгч нь хэвийн ажиллахгүй байжээ. Өөрөөр хэлбэл, мах болон загасыг зохих температурт хадгалж байгаагүй ажээ.
Крантны ус нь ажилтнуудын гарыг угааж ариутгахаар халуун биш, хөлдөөгчний тавиурууд зэвэрсэн байжээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ,  Д. Трамп нар “Мар-а-Лаго”-д Дээд хэмжээний уулзалт хийхээс хэдхэн өдрийн өмнө 13 зөрчлийг илрүүлсэн аж.

Хөлдөөгч, хөргөгч нь хэвийн ажиллахгүй байсан бөгөөд доторх зүйлүүдийг нь гаргаж, засах шаардлагатай байжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, байцаагчид өнгөрсөн онд "Мар-а-Лаго”-гийн гал тогооноос 11, 2015 онд хоёр зөрчил илрүүлж байсан гэнэ.
 
Г.Доржханд

 


Связанные новости