1974 оны Зөвлөлтийн паспорттой 30 хүн Караганда мужид байсныг олж тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАРАГАНДА./КАЗИНФОРМ/. Караганда мужийн Бухаржырау районы 30 оршин суугч 1974 оны Зөвлөлтийн паспорттой байгааг прокурорууд олж мэджээ.
“Хүн амдаа итгэл үзүүлье” төслийн хүрээнд иргэдээ бичиг баримттай болгох явуулын арга хэмжээний үеэр прокурорууд ЗХУ-ын үеийн паспорттай иргэд байгааг олж илрүүлсэн байна.
Уг арга хэмжээний зорилго нь Казахстаны иргэний бичиг баримтгүй алс бөглүү нутгийн иргэдийг бичиг баримттай болгох явдал гэдгийг Караганда мужийн прокурорын хэвлэлийн албаны төлөөлөгч Нурлан Абжанов тайлбарлалаа. Зөвлөлтийн үеийн 1974 оны паспорттой 30 оршин суугчдад иргэний бичиг баримтын бүрдүүлэлтийн журмыг тайлбарлан өгч, өргөдлийн загварыг олгожээ.
Паспортоо тухайн цаг хугацаанд нь сольж чадаагүйн гол шалтгаан нь эдгээр бөглүү суурингууд районы төвөөс алс хол оршдог явдал ажээ.
О.Барс