Нярайн амь аварсан цагдаагийн дэслэгч Б.Даваадоржид баяр хүргэсээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар / МОНЦАМЭ/.Дундговь аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б. Даваадорж бие засах газрын нүх рүү унасан нярай хүүхдийн амийг аварч, хүнлэг гавьяа байгуулсанд тргэнд талархал илэрхийлсээр байна. Түүний аварсан нярай хүүхэд амйгийн Нэгдсэн эмнэлгийн "Төрөх" тасагт эсэн мэнд эмчлүүлж байна.
Энэ хэрэг явдал өнгөрсөн 03 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 25 минутанд болж, Цагдаагийн газрын 7059102 дугаарын утсанд иргэн М-ээс "Жорлонд эх нь нярайлж, хүүхэд нь жорлонд унагасан байна" гэсэн дуудлагын дагуу мөрдөн байцааагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж тухайн газарт шуурхай очиж аврах ажил гүйцэтгэжээ. Хэрэв түргэн тусламж болон онцгой байдлын аврах бүрэлдэхүүн ирэхийг хүлээж хугацаа алдвал нярай хүүхдийн амь нас хохирч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул жорлонгийн гишгүүр модыг төмрөөр хөшиж авч, жорлонд унасан нярай хүүхдийг гарган авч, амь насыг нь аварчээ. Нярайг тэр дор нь яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгснөөр одоо эх, хүүхэд хоёрыг Нэгдсэн эмнэлгийн "Төрөх" тасагт эмчилж байна. Гавъяатай үйлс бүтээсэн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадоржид иргэд баяр хүргэж, ажилд нь амжилт хүссээр байна.
Ж.Батсайхан