АНУ-д ирж буй хүмүүсийн утсан харилцаа, нийгмийн сүлжээний хаягийг шалгаж эхэлж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын засаг захиргаа аюулгүй байдлыг хангах үүднээс АНУ-д зочлохыг хүсч буй гадаадын иргэдээс утсан харилцааны талаарх мэдээлэл, түүнчлэн нийгмийн сүлжээн дэх бүртгэлийн кодоо Америкийн эрх баригчдад гаргаж өгөхийг шаарддаг болж магадгүй байгаа аж. Энэ тухай "Wall Street Journal" сонинд мэдээлжээ.
Тус улсын нутаг дэвсгэрт нэвтэрч буй хүмүүсийг шалгах ажлыг чангатгах хүрээнд АНУ-ын эрх баригчид ийм арга хэмжээ авч магадгүй байгаа бөгөөд энэ талаар Д.Трамп нэг бус удаа сануулан дурдаж байсан юм. Гэхдээ уг асуудал хэлэлцүүлгийн шатандаа байгаа аж.
Шинэ арга хэмжээ дэлхийн бүх орны иргэдэд, тэр дундаа АНУ-ын ойрын холбоотон болох Франц, Германы иргэдэд хүртэл хамаатай аж. Тухайлбал, АНУ-д нэвтэрч буй хүмүүсээс үзэл бодлынх нь талаар асууж, санхүүгийн мэдээллээ эрх баригчдад өгөхийг шаардаж магадгүй юм.
Одоо хэлэлцэж буй төлөвлөгөөнд, виз авахыг хүсэгчидтэй хийх ярилцлагыг нухацтай чамбай болгох, аюулгүй байдлын чанд шалгалтад орох ёстой хүмүүсийн жагсаалтыг өргөтгөх асуудал яригдаж байгаа аж. “Хэрвээ бидэнд АНУ руу явах гэж байгаа хүний зорилгын талаар ямар нэгэн эргэлзээ байгаа бол тухайн хүн АНУ-д очих хууль ёсны шалтгаан байгаа гэдгээ шударгаар, үнэмшилтэйгээр нотлох ёстой” гэж тус улсын Үндэсний аюулгүй байдлын сайдын зөвлөх Жин Хэмптон хэлсэн байна.
О.Барс