Өлгийд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу 4 дүгээр сарын 4-ний орой 22:07 цагийн үед Баян-Өлгий аймгийн төвд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдлээ.
Газар хөдлөлтийн голомт БН Казахстан улсын Дорнод Казахстан мужийн Зайсан дүүрэгт болсон 5,1 манитудын хүчтэй байжээ.
Газар хөдлөлт Өлгий хотод орон сууцны 4-ээс дээш давхард амьдардаг иргэдэд мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол гараагүй гэж аймгийн Газар хөдлөлтийг бүртгэх станцаас мэдээллээ.
Ө.Нурболат
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
2 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
8 дня
Ulaanbaatar