Монголбанк валютын дуудлага худалдаанд оролцсонгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-28 19:55:48

Монголбанк өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаанд ирсэн банкуудын саналыг биелүүлсэнгүй.

Тодруулбал банкууд 2457.00 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 0.8 сая ам.доллар худалдан авах, 2458.63 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 11.3 сая ам.доллар худалдах, 353.67 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 34.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ.

 Мөн своп, форвард арилжаагаар банкууд 1.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Төвбанк  биелүүлээгүй байна.

Связанные новости