Цас их орсны улмаас малчид 3 хоног малаа бэлчээрт гаргаж чадаагүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ихэнх нутаг цасан бүрхүүлтэй байна. 3-р сарын 21-нээс эхэлж орсон цас тус аймгийн малчдад багагүй хүндрэл учруулжээ.
3-р сарын 21-22-нд Баян-Өлгий аймгийн нийт нутгаар цас орж цаг агаар хүйтэрсэн байна. Аймгийн зарим суманд цас их орсны улмаас малчид 3 хоногийн турш малаа бэлчээрт гаргаж чадаагүй байна. Тухайлбал, аймгийн УЦУОША-ны мэдээлж байгаагаар Баяннуур, Алтанцөгц сумуудын зарим нутгаар цасны зузаан 60 см хүрчээ. Одоогийн байдлаар агаарын температур бүх нутгаар шөнөдөө -15-20 градус, өдөртөө -3 градус хүртэл хүйтэн байна.
Ойрын өдрүүдэд цас нэмж орох төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Б.Жасдаурен
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
4 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
10 дня
Ulaanbaatar