"Хүрд” ХК 102.1 сая төгрөгийг ногдол ашиг тараана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Хүрд” ХК-ийн ТУЗ-ийн хоёрдугаар сарын 16-ны өдрийн хурлаар хувьцаа эзэмшигчдэдээ нийт 102.1 сая төгрөгийг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Тодруулбал тус компани нэгж хувьцаандаа 755 төгрөг олгох юм байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр хоёрдугаар сарын 15-ны өдрөөр гаргах юм байна. Түүнчлэн хоёрдугаар улиралд багтаан ногдол ашгийг өөрийн компанийн байранд тараахаар болжээ.
Б.Заяа