Өсвөр үеийнхний санаачилгыг ЭМЯ дэмжиж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-03-25 13:30:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Мэдээллийн технологийн үндэсний парк, “Креатив воркшок” ХХК хамтран “Өсвөр үеийн эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” сургалтыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус сургалтын нээлтийн үеэр хэлэхдээ, Өсвөр үеийн залуучууд өөрсдийнхөө эрүүл мэндийн асуудалд анхаарч тодорхой шийдвэр гаргах гэж буйд талархаж байна. Эрүүл мэндийн салбар 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийн жил болгон зарласан. Энэ нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл мэндэд дэмжлэг үзүүлэх жил байх юм.

Монгол Улсын хүн амын 15 хувийг бүрдүүлж буй өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дэмжих өөрсдийг нь оролцуулж, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх гарцуудыг олоход IT технологи ашиглах, үе тэнгийнхний сургалт зохион байгуулж байгаа нь өсвөр үеийнхний оюун ухаан, дотоод сэтгэл, ёс суртахууны ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Та бүхний гаргасан санаа, санаачилгыг цаашид хөгжүүлэх, өргөжүүлэх тал дээр яамны зүгээс дэмжин ажиллах болно” гэв.

 Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жагер хэлэхдээ, “Залуучууд өөрсдийн эрүүл мэндийн шийдлийг олох гэж сууж байгаа нь таатай байна. Хакатон гэж нэрлэгддэг арга хэлбэр нь хувьд эрүүл мэнд болон нийгмийн салбарт ч бас үр дүнтэй хэрэгждэг аргачлал байгаа. Ням гарагийн хаалтын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж та бүхний 2 хоногийн үр дүнг харахад таатай байх болно. Та бүхний ямар үр дүн гаргах бол гэхээр тэсэн ядан хүлээж байна” гэв.

Тус сургалт маргааш өндөрлөнө.

Ж.Болор

Связанные новости