"Зоос гоёл” ХК-ийн хувьцаа эзэмшигчид нэгж хувьцаандаа 6000 төгрөг авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-23 19:11:37

"Зоос гоёл” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 78.2 сая төгрөгийг ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Тус компани нэгж хувьцаандаа 6000 төгрөгийг олгох аж. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу  ирэх дөрөвдүгээр сарын 6-нд гаргах юм байна. 

Түүнчлэн "Зоос гоёл” ХК-ийн хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа  ирэх сарын 13 -наас эхлэн авах аж. Харин 60 хоногт багтаан аваагүй тохиолдолд  ногдол ашгийг ҮЦТХТ дахь дансанд нь байршуулах юм байна.

 

 

Связанные новости