Монголд хөрөнгө оруулах боломжийг Зүүн Өмнөд Азийн орнуудад танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсыг Зүүн Өмнөд Азийн орнуудад сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татах зорилго бүхий “Түншлэл 2017” форум энэ оны долдугаар сарын 04-05-нд Малайз улсын Куала Лампур хотод болно.
Малайз дахь Монголын Элчин сайд Т.Төгсбилгүүн санаачилсан “Зүүн Өмнөд Азийн хөрөнгө оруулалт, хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулах уг форумд Монгол, Малайз, Сингапур, Бруней, Тайланд зэрэг орны 3000 гаруй бизнес эрхлэгч оролцох аж. Хөрөнгө оруулалт, хөгжлийн хөтөлбөр” нь Монгол Улсад бизнес эрхлэх боломжийг Зүүн Өмнөд Азийн орнуудад танилцуулж, 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилготой аж. Энэ сарын 24-ны 16.00 цагт МҮХАҮТ-аас дээрх хөтөлбөрийг дотоодын бизнес эрхлэгчдэд танилцуулах болжээ. Мөн үеэр “Түншлэл 2017” форумд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэх юм.
Ч.Ариунболд