Сүүлийн 30 жилд олдоогүй асар том нефтийн орд Аляскт илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-03-14 11:33:14

ВАШИНГТОН. /CNN/. 1.2 тэрбум баррелийн нөөц бүхий нефтийн ордыг АНУ-ын Аляск муж улсын эргээс илрүүлсэн нь сүүлийн 30 жилд тус улсад олдсон хамгийн том орд болж байна.

Уг орд нь нефтийн үнийн хямрал болон олборлолт буурсны улмаас хомсдоод байсан тус муж улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн нэмэр болно гэж үзэж байгаа ажээ.

Хаягдаж байгаа нефтийн сав газар гэж үзэж байсан Аляск муж улсын Хойд налуу эрэгт хэдхэн өдрийн өмнө уг ордыг нээн илрүүлсэн тухайгаа дэлхийд томоохонд ордог Испанийн нефть олборлолтын “Repsol” компани болон түүний түнш болох Америкийн “Armstrong Energy” компани пүрэв гарагт зарласан юм.  Уг ордыг 2021 оноос ашиглаж эхлэх бөгөөд өдөрт 120 мянган баррель нефть олборлох боломжтой аж.

"Хамгийн сонирхолтой нь гэвэл мартагдаж хаягдах шахсан Хойд налуу эргээс уг ордыг илрүүлсэн явдал юм" гэж “Repsol” компанийн хэвлэлийн төлөөлөгч Кристиан Рикс онцоллоо.

Х.Сарнай

 

 

 

 

Связанные новости