Галд өртөн амиа алдсан хүүхдүүдийн тоо 34-т хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-03-10 11:27:01

ГВАТЕМАЛ. /Al jazeera/. Гватемал улсын нэгэн асрамжийн газрын байранд гарсан гал түймрийн улмаас өсвөр насны хүүхдүүд амиа алдаж, одоогийн байдлаар нас барсан хүмүүсийн тоо 34 болоод байна.

19 хүүхэд газар дээрээ нас барж, Гватемал хотын эмнэлгүүдэд хүргэгдсэн хүүхдүүд шархаа даалгүй нас барснаар амиа алдсан хүүхдүүдийн тоо 15-аар нэмэгдээд байна.

Пүрэв гарагийн байдлаар хэд хэдэн охидын биеийн байдал хүнд байсан бөгөөд биеийнх нь талаас илүү хувь нь түлэгдсэн байжээ.

Тус улсын нийслэл хотоос зүүн өмнө зүгт 25 км-ийн зайд орших Сан Жозе Пинула хот дахь “Virgin of the Assumption Safe Home” гэдэг улсын асрамжийн газрын байранд гал гарсан нь уг газарт гарч байсан бэлгийн хүчирхийлэл болон бусад төрлийн хүчирхийллийн хэрэгт олон нийт анхаарлаа хандуулахад хүргэсэн байна. 

Ерөнхийлөгч Жимми Моралес асрамжийн газрын захирлыг огцруулах тушаал гаргасан тухайгаа үндэсний телевизээр мэдэгджээ.  

Х.Сарнай

 

Связанные новости