Төмөр замын тээвэр зуучлалын 82 компанийн эрхийг түдгэлзүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-06 18:51:44

Төмөр замын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг бүх аж ахуйн нэгж, байгууллагад хууль тогтоомжийн хэрэгжилт, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд Зам, тээврийн хөгжлийн яамнаас хяналт шалгалт хийж эхэлжээ.

Иймд Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны гэрчилгээний эрхийг түдгэлзүүлсэн нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллага Зам, тээврийн хөгжлийн яамны 109 тоот өрөөнд энэ сарын 17-ны дотор хандаж хяналт шалгалтад хамрагдахыг зарлаад байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас буюу Холбогдох утас 21243404, 62263195 дугаарын утсаар лавлах боломжтой юм гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Одоогоор төмөр замын замын зуучлалын 82 компанийн эрхийг түдгэлзүүлээд байна.

Ж.Батсайхан

Связанные новости