Баярын өдрүүдэд гурван хүүхэд халуун усанд түлэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2017-03-01 14:35:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинийн нэгний өглөө буюу хоёрдугаар сарын 27-ны өглөөнөөс 28-ны өглөө хүртэл 24 цагийн хугацаанд нийт 1420 мэдээлэл Цагдаагийн албанд ирснээс 299 зам тээврийн осол бүртгэгджээ.

Баяр ёслолын өдрүүдэд эцэг эхчүүдийн анхаарал суларснаас 4-6 насны гурван хүүхэд халуун тогоотой усанд түлэгдэж ГССҮТ-д хүргэгдсэн байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ягаантолгой гэх газарт хоёрдугаар сарын 27-нд зам тээврийн осол гарч 34 настай иргэн Ц, Ховд аймгийн Чандмань сумын нутаг Хужиртын толгой гэдэг газарт автомашин онхолдож 39 настай Т амиа алджээ.

Тиймээс бага насны хүүхэд түлэгдэх, зам тээврийн ослоор амиа алдах хэрэг явдлаас сэргийлж эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулах, байнгын сонор сэрэмжтэй байх, жолооч нар хурдаа тохируулж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг ЦЕГ-аас анхааруулж байна. 

Ж.Болор

Связанные новости