Уралдаанч хүү У.Элбэгдорж адуучин болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын малчин Н.Уламбаярын хүү Элбэгдорж аймгийн “Шилдэг уралдаанч” хүүхдээр шалгарсан юм. Шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ууганбаяр гардууллаа.
У.Элбэгдорж энэ жил 8 настай бөгөөд 5 настайгаасаа эхлэн хурдан морь унаж, уралдсан баяр наадмаасаа 15 айраг түрүү хүртсэн байна. Аймаг бүсийн наадамд унасан морио 2 удаа түрүүлүүлж, 6 удаа айрагдуулжээ.
Тэрээр, “Би том болоод адуучин гэдэг мэргэжил эзэмшинэ” гэж хэвлүүхэн хариулдаг.
Н.Уламбаярынх адууныхаа тоогоор аймагтаа айргийн тавд багтдаг юм.
М.Батжаргал
Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
19 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar