БУЛГАН: Тахилт нуурыг 52 лангийн мөнгөн ембүүгээр тахидаг байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Дашинчилэн сумын Тахилт нуурыг эртнээс нааш цул мөнгөн ембүүгээр тахиж иржээ.
Элсэн тасархайн зүүн талд оршдог байгалийн үзэсгэлэнт тогтоцтой нуурт зуны улиралд олон төрлийн шувууд ирдэг бөгөөд 1998 оноос өмнө загастай байсныг нутгийн иргэд ярьж байна.
Энэхүү нуурыг Түшээт хан аймгийн Эрдэнэхамбын хошуунаас жил бүр 52 лангийн мөнгөн ембүү, бүтэн хонины махаар шүүс тавьж 1937 оныг хүртэл тахидаг байжээ. Нутгийн иргэдийн дунд ам дамжин ирсэн хууч яриагаар энэ нутагт үхэр их өсдөг хэмээн бэлгэддэг байна.
Тахилт нуур нь Шилүүт голоор тэжээгдэн Шулуут голоор гадагш урсаж Тарнын голыг тэжээдэг. Элсэн тасархайн элсний хаяаг эмжиж тогтсон өвөрмөц тогтоцтой юм.

Ulaanbaatar