“Таван толгой” ХК 54.04 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
МОНГОЛЫН МЭДЭЭХөрөнгийн биржийн 1 дүгээр ангилалд бүртгэлтэй “Таван толгой” ХК 2016 оны жилийн эцсийн тайлангаа ирүүлжээ.
Тус компани 2016 онд 176.5 тэрбум төгрөгийн орлого олж 54.04 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан хэмээн Хөрөнгийн биржээс мэдээллээ.
Мөн өдөр Хөрөнгийн биржийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 33 хувьцаат компанийн 130,094 ширхэг хувьцаа арилжсанаас 17 хувьцаат компанийн хувьцаа өсч, 9 компанийн хувьцаа буурсан бол 7 компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Дархан хүнс” компани хамгийн өндөр буюу 14.98 хувиар өссөн бол “Хорин хоёрдугаар бааз” 13.64 хувиар, “Төмрийн завод” 12.78 хувиар тус тус өслөө. Мөн 7,457 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжиж 800 сая 984 959 төгрөгийн гүйлгээ хийжээ.
Энэ өдөр "MSE ALL" индекс 827.75 нэгж болж 0.29 хувиар өссөн байна.