Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн иргэдийг албадан гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-02 13:08:52

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газраас аялал жуулчлалын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа.


Дээрх иргэд жуулчин буюу К2 ангиллын визээр Монгол Улсад ирж, Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт байрладаг “Эрдэнэ майнинг үйлс” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд хөдөлмөр эрхлэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байв. Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар гадаадын иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр манай улсад 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй хугацаа тогтоон албадан гаргажээ.  


Гадаадын иргэн аялал жуулчлалын визээр ирсэн тохиолдолд аяллын маршрут, байрлах зочид буудал, аяллын хөтөлбөр тодорхой байх шаардлагатай бөгөөд визийг зөвхөн аялж, амрах зорилгын дагуу ашиглахыг ГИХГ-аас анхаарууллаа. 

Связанные новости