Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйтгэл хийж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-05 14:05:57

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5  /МОНЦАМЭ/. Сурагчдын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор сургуулийн анги танхимд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг үе шаттай эхлүүлээд байна.


Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотой бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан дээрх ажлыг хийж байна.


НЗДТГ-ын мэдээлснээр, ХУД-ийн 18 дугаар сургуулийн анги танхим болон сурагчдын тогтмол хүрдэг гадаргууг тусгай зориулалтын уусмалаар халдваргүйтгэжээ. Агаар болон гадаргууд жигд тархах тус ариутгал халдваргүйтгэх ажлыг  182 сургуулийн 700 мянган ам метр талбайд мэргэжлийн долоон байгууллагын ажилтнууд гүйцэтгэж байна. Эхний ээлжид төвийн зургаан дүүргийн сургуулийг ариутгалд хамруулж, цаашид нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт халдваргүйтгэлийг бүрэн хийхээр төлөвлөжээ.


Мөн ариутгал, халдваргүйтгэл энэ сарын 4-10-ныг хүртэл  үргэлжилнэ.

Связанные новости