Мал, тэжээвэр амьтны тооллого ням гарагт эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Мал, тэжээвэр амьтдын 2025 оны тооллого энэ сарын 7-ны ням гарагт эхлэх гэж байна.
Энэхүү тооллого улсын хэмжээнд 10 хоног үргэлжлэх юм. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага мал сүргээ тооллогын хугацаанд ойр бэлчээрлүүлэн тооллогодоо идэвхтэй хамрагдахыг Үндэсний статистикийн хороо уриаллаа.
Өнгөрсөн оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал тоолж байсан юм. Мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрээр, Өмнөговь тэмээгээр, Өвөрхангай хониор, Баянхонгор ямааны тоогоор тэргүүлж байжээ.
Ulaanbaatar