69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сумог орхилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-02 12:10:24

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал буюу Миягино ояката холбоондоо халагдах өргөдлөө өгсөн тухай мэдээллийг өнгөрсөн долоо хоногт Япон болон Монголын хэвлэлүүд цацсан.


Түүний өргөдөлтэй холбогдуулан сумогийн холбооны Гүйцэтгэх зөвлөл ээлжит бусаар хуралдаж, хүсэлтийг нь албан ёсоор хүлээн авчээ. Шавийнхаа тарьсан хэргийн улмаас дэвжээгээ хаалгаж, зиндаа буурсан тэрбээр эцсийн мөчид сумогийн ертөнцийг орхиж байна. Их аварга Хакүхо М.Даваажаргал энэ сарын 9-нд Японы Токио хотод хэвлэлийн бага хийхээр товлосон аж.


Түүний хувьд өдгөө Монголд ирсэн бөгөөд маргааш аавынхаа буюу дархан аварга Ж.Мөнхбатын хөшөөний нээлтэд оролцож, өсвөрийн бөхчүүдэд шагнал гардуулах юм. 


Хакүхо М.Даваажаргалын сумогийн ертөнцөөс холдох болсон шалтгаан нь түүний шавь Хокүсэйхо А.Даваанинжийн тарьсан хэрэгтэй холбоотой юм.





Связанные новости