Пара пауэрлифтингийн ДАШТ-д Монголоос хоёр тамирчин оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Египетийн Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор насанд хүрэгчдийн ангиллын 107 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцохоор Каир хотод бэлтгэлээ базааж байгаа юм. Харин залуучуудын ангиллын 54 кг-ын жинд дэлхийн цомын хошой аварга, олон улсын хэмжээний мастер Д.Жигмэд өрсөлдөнө.
Э.Содномпэлжээгийн
хувьд ДАШТ-ээс гурван алт, таван мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл ес дэх медалийн
өнгө ямар байх вэ гэдэг нь удахгүй тодорхой болно. Түүнчлэн дэлхийн цомд хоёр
удаа түрүүлсэн Д.Жигмэд анх удаа ДАШТ-ий дэвжээнд гарах юм.
Тэмцээн энэ сарын 18-нд өндөрлөнө.