Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сарын аян эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДП.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захиргаа Улаанбаатар хотын цагдаагийн дөрөвдүгээр хэлтэс, Эрчим харуул хамгаалалтын албатай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сарын аяныг эхлүүллээ.
Аяны хүрээнд тус эмнэлгийн гадна, дотно орчинд “Эрчим харуул хамгаалалтын алба”-наас нэмэлт эргүүлийг хоёр ээлжээр ажиллуулж, эмнэлгийн ажилчдын “Hospital police” эргүүл хяналт хийж байна.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дөрөвдүгээр хэлтсээс эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч, дэмжин туслах үйлчилгээний ажилчдад хууль эрх зүйн болон гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг хуваарийн дагуу явуулж эхэллээ.
Мөн аяны хүрээнд үйлчүүлэгчдэд гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл, сургалт явуулах юм.
Ж.Болор