У.Болт, С.Байлз нар "Спортын Оскар" хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-02-15 11:06:46

МОНАКО. /PrensaLatina/. Спортын салбарын Оскарын шагнал гэгддэг “Laureus World Sports Awards” шагнал гардуулах ёслол өчигдөр Монако улсад боллоо.

Олимпын 8  удаагийн аварга, Ямайкийн ойрын зайн гүйгч Усэйн Болт болон Олимпын 4 удаагийн аварга, гимнастикч Симона Байлз нар 2016 онд үзүүлсэн амжилтаараа “оны шилдэг эрэгтэй тамирчин” ба “оны шилдэг эмэгтэй тамирчин”-аар тодорсон байна.

У.Болт “Рио-2016” Олимпын наадмаас 100м, 200м болон 4х100 м-ийн буухиа гүйлт гэсэн гурван төрөлд алтан медаль хүртсэн юм.

Тэрбээр “Бээжин-2008” болон “Лондон-2012” Олимпын наадмуудад дээрх гурван төрөлд алтан медаль хүртсэн билээ. Харин “Бээжин-2008”-ын 4х100 м-ийн буухиа гүйлтийн төрөлд өрсөлдсөн Ямайкийн багийн тамирчин Неста Картер сэргээш хэрэглэсний улмаас У.Болт нэг алтан медалиа хураалгасан юм.

Харин гимнастикч Симона Байлзын хувьд “Рио-2016” Олимпын наадмын багийн төрөл, ганцаарчилсан олон төрөлт, харайлт болон чөлөөт үзүүлбэр гэсэн дөрвөн төрөлд алтан медаль хүртжээ.

Г.Доржханд

 

 

Связанные новости