Залуус цэргээс чөлөөлүүлэх биш явахыг хүсч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага орон даяар болж өндөрлөлөө. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан цэрэг татлага улс даяар амжилттай болж дууслаа гэж мэдэгдэв.
Тэрбээр инйслэлийн Хан-Уул, Сүхбаатар дүүрэг дэх цэрэг татлагын байдалтай танилцаж, цэргийн салбарын өнөөгийн тулгамдсан асуудлыг нь сонирхсон юм. Цэрэгт татагдаж байгаа залуусын боловсролын түвшин нэмэгдсэн ч, эрүүл мэндээр тэнцэхгүй байх нь ихэсчээ. Тэглээ ч "Цэргийн албанаас чөлөөлөөд өгөөч гэдэг хүсэлтийг идэр залуус маань хэлдэг байсан бол өнөөдөр цэрэгт явмаар байна. Тэнцүүлээд өгөөч" гэх гуйлтыг хэлдэг болсон тухай цэрэг татлагын ажилд оролцсон албан хаагчид онцолж байв.
Ж.Батсайхан