ЗЦА 56 согтуу жолоочийг журамлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЗЦА-наас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг өчигдөр илрүүлэн саатуулжээ.
ЗЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 315 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 247 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдэж зургаан хүн, хүнд хөнгөн гэмтсэн бол зам тээврийн осолд сургуулийн насны нэг хүүхэд өртжээ.
Чингэлтэй дүүргийн 21 дүгээр байрны хойд замд "T.Landcruiser" маркийн автомашины жолооч нь "T.Allion" маркийн жолооч А-ийн автомашиныг мөргөж ослын газраас зугтсан. Мөн Баянгол дүүргийн нутаг “Алтай” хотхоны зүүн замд амины "T.Crown "маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, 53 настай, эрэгтэй Т-г мөргөж гэмтээжээ. Явган зорчигч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж Замын цагдаагийн албанаас мэдээлэв.
Ж.Батсайхан