М.Энхболд: "Эрдэнэт"-ийн 49 хувийг эзэмшигчтэй нь тохиролцон төрийн өмч болгоход болохгүй зүйл үгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-01-25 15:19:36

Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгээс өчигдөр ОХУ-аас "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийн хувьцааны худалдан авалт хууль бус болсон хэмээх дүгнэлт хийснээр эл сэдэв хүмүүсийн анхаарлын төвд очлоо.

Тэгвэл "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд Америк-Монголын Худалдааны танхимын уулзалтад оролцох үеэрээ ийнхүү байр сууриа илэрхийлэв.

“Ардчилсан намын бүлгийн дарга "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийн хувьцааны асуудлыг хэлэлцэх саналыг УИХ-д тавиад байгаа. Хууль зүйн байнгын хорооны ажлын  хэсгийн дүгнэлтээс харахад хууль бус үйлдлүүд их байна билээ. Үнэхээр хууль зөрчсөн үйлдлүүд байгаа бол УИХ-аар хэлэлцэн засч, залруулах ёстой. Энэ асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэх байх. "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлыг төрийн өмч болгох шаардлагатай хэмээн ажлын хэсэг мэдээлсэн. Мэдээж хэрэг бизнес эрхэлж буй байгууллагын хувь эзэмшлийг шууд өмчилж авах нь зохимжгүй. Тиймээс тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байгаа талтай хэлэлцээр хийж тохиролцон төрийн өмч болгоход болохгүй зүйл байхгүй” гэдгээ УИХ-ын дарга хэллээ.

Ийнхүү ирэх долоо хоногт нийгэмд маргаан үүсгээд байгаа "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийн хувьцааны худалдан авалтын асуудлыг хэлэлцэж нэг тийш  болгох нь ээ.

 Б.Заяа

Связанные новости