2018 оны нэгдүгээр улирлаас гадаад цахим паспортын шинэчлэл эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2017-01-19 16:25:45

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү болон бусад холбогдох албаныхан өнөөдөр Унгарын мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компанийн төлөөлөлтэй гадаад паспортыг цахим болгох талаар хэлэлцээр хийв.

Олон улсын жишигт нийцүүлж, стандартын шаардлага хангасан, шинэ дэвшилтэт технологийн чиптэй цахим паспорттой болохоор тендер зарласан. Энэ тендерт Унгар улсын “Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани” шалгарч тус байгууллагаар гадаад паспорт хэвлүүлэхээр болжээ. Улсын хэмжээнд нэг сая гаруй иргэний гадаад паспортыг шинэчлэхийн тулд нэг хүний паспортын бэлдэцийг 9,5 еврогоор шинэчлэх гэрээ байгуулаад байна гэж ОӨУБГ-ын дарга Р.Содхүү ярив. 

“Унгарын мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани” нь 1952 онд байгуулагдсан нууцлалтай бүтээгдэхүүн болон чиптэй паспорт, карт зэрэг олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг туршлагатай компани юм. Тус компанийн үйл ажиллагааны менежментийн систем нь чанарын ISO 9001 стандарт, хүрээлэн буй орчны хамгаалалтын ISO14001, мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001 зэрэг стандартуудыг мөрддөг арвин туршлагатай. Монгол Улсын бүх иргэд гадаадад зорчиход гурван төрлийн паспортыг цахим болгох шаардлага олон улсын хэмжээнд тавигдаж байна. Манай улсын иргэн хаана ч чөлөөтэй зорчих цахим гадаад паспортаар  2019 он гэхэд бүх иргэдээ хангах аж. Дэлхийн олон улс энэ цахим системд шилжиж байгаа тул 2018 оны нэгдүгээр улирлаас эхлээд паспортын шинэчлэлээ хийгээд эхэлнэ.  Нууцлал сайтай учраас үнэ бага зэрэг нэмэгдэхийг үйгүйсгэхгүй гэдгийг ч Р.Содхүү онцоллоо.

Уулзалтад Унгарын мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компанийн ерөнхий захирал Юдит Горонди Новак, худалдаа харицсан захирал Жолт Тот, борлуулалт хариуцсан менежер Фүзэши Жүжанна Неметне нар оролцлоо

Ж.Батсайхан

Связанные новости