"Ту-154"-ийн ослоор амиа алдсан 2 хүний цогцсыг оллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-28 15:07:23

МОСКВА. /TASS/. ОХУ-ын БХЯ-ны “Ту-154” нисэх онгоцны ослоор амиа алдсан хоёр хүний цогцсыг нэмж олсон тухай эрлийн багийнхан өнөөдөр мэдэгдлээ. 

Эх сурвалж хэлэхдээ “шумбагчид өнөөдөр хоёр цогцос нэмж олж, уснаас гаргасан. Одоогоор, 15 хүний цогцос олдоод байна. Өмнө нь олдсон 13 хүний цогцсыг Москва руу явуулсан” гэв.

Үүнээс гадна Хар тэнгист осолдсон уг онгоцны хэсгүүд болох олон тооны биетийг олоод байгаа аж.

Хар тэнгисийн эрэгт орших Сочи хотоос Сирийн Латакия хотыг чиглэн хөөрсөн “Ту-154” нисэх онгоц өнгөрсөн долоо хоногийн ням гарагийн өглөө осолдсон юм. Ослын улмаас онгоцонд сууж явсан 92 хүн бүгд амиа алдсан билээ.

Г.Доржханд

 



 

Связанные новости