Халдлагын улмаас Нигерт онц байдал тогтоов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /RIA Novosti/. Нигер улсын зүүн өмнөд нутагт оршдог Диффа хотод сүүлийн үед олон тооны халдлага гарсантай холбогдуулан тус улсын эрх баригчид онц байдал тогтоожээ. Энэ тухай Нигерийн телевиз мэдээлснийг Ройтерс агентлаг уламжилсан байна.
Сүүлийн хэдэн долоо хоногт тус улсад халдлагуудын улмаас наад зах нь 40 хүн амиа алджээ. Халдлагуудыг “Боко Харам” бүлэглэл үйлдсэн гэж тус улсын эрх баригчид үзэж байгаа аж. НҮБ-ын тайланд дурдсанаар, Диффа хотод 2015 оны хоёрдугаар сараас хойш 57 удаа халдлага үйлджээ.
Онц байдлын дэглэмийг 15 хоног тогтооно. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Нигерийн эрх баригчид энэ хугацаанд аюулгүй байдлын хүчнийг байлдааны бэлэн байдалд оруулж, хөл хорионы цаг тогтоохоор төлөвлөж байгаа аж.
Д.Жаргал