Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-16 12:26:48

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн  хуралдаан ЭМЯ-ны хурлын танхимд боллоо.

 Шадар сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон холбогдох албаны удирдлагууд оролцож тус зөвлөлийн энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлыг тайлагнаж, ирэх онд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцсэн юм. Ирэх онд эрүүл мэндийн байгууллагын гамшгийн бэлэн байдлын төвшинг дээшлүүлэх, эрсдэлийн үнэлгээ, тохиолдлын менежементийн тогтолцоонд суурилсан хариу арга хэмжээг зохион байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, нөөц бүрдүүлэх чиглэлээр агуулах барих, аюулгүй эмнэлэг бий болгох төсөл боловсруулан хэрэгжүүлэх, гамшигт тэсвэртэй эмнэлгийн барилга, байгууламжийг барих, онцгой байдлын үед “Монгол гэр” яаралтай тусламжийн нүүдлийн хээрийн эмнэлэг төсөл боловсруулан хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийхээр шийдвэрлэсэн байна.

Ж.Батсайхан

Связанные новости