Батлан хамгаалах салбарын санхүүчид чуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЖил бүрийн 12 дугаар сарын эхний долоо хоногт санхүү, эдийн засагчдын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон байдаг. энэ өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах салбарын санхүүчид чууллаа.
Энэ оны хувьд Монгол Улсад санхүүгийн алба байгуулагдсаны 105 жилийн ой тохиосон онцлогтой. Тиймээс энэ жилийн санхүүчдийн чуулганыг өргөжүүлэн хийж байна. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний санхүүгийн мэргэжилтнүүд, эдийн засагчид хоёр өдрийн турш чуулж 2016 оны ажил үйлсээ дүгнэн ярилцлаа. Мөн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдыг Сангийн яам болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын шагналаар шагнаж урамшуулсан юм. Шагналыг ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны ТЗУГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг, ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат нар гардуулав.
Ж.Батсайхан