Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Зоригийг улираан томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-12-13 14:48:45

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ сарын 5-ны өдрийн 159 дүгээр зарлигаар Цэвэгмидийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилсон байна.

Ингэснээр Ц.Зориг нь Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр дахин зургаан жилийн хугацаатай ажиллах юм. Хуульд зааснаар Монгол Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр заасан юм. Тэрбээр 2010 онд анх удаа тус шүүхийн ерөнхий шүүгчээр ажилласан. Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулах ёслолын ажиллагаа Улсын Дээд шүүхэд өнөөдөр болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан зарлигийг уншиж танилцуулсан юм. Монгол Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдсон Ц.Зориг өөрийг нь дэмжиж, ерөнхий шүүгчид дахин нэр дэвшүүлсэн Улсын Дээд Шүүхийн шүүгчдэд талархаж буйгаа онцлоод хариуцлагатай ажиллахаа илэрхийллээ.

Ж.Батсайхан

Связанные новости