Пакистанд нисэх онгоц осолдсоны улмаас 48 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМИСЛАМАБАД. /Anadolu/. Пакистаны иргэний агаарын тээврийн “Pakistan International Airlines” компанийн нисэх онгоц тус улсын нийслэл Исламабад хотоос холгүй газарт осолдсоны улмаас онгоцонд сууж явсан 48 хүн бүгд амиа алджээ.
Иргэний агаарын тээврийн асуудал хариуцсан албаны хүмүүсийн хэлснээр, энэ нисэх онгоц Пакистаны зүүн хойд нутгийн Читрал хотоос Исламабад руу нисч яваад лхагва гарагийн үдээс хойш радарын дэлгэцнээс алга болсон байна.
Онгоцны сэг Исламабад хотоос 50 орчим км-ийн зайд орших Абботтабад хотоос холгүй газраас олджээ.
Онгоц радарын дэлгэцнээс алга болохоос өмнө "зүүн хөдөлгүүр ажиллахгүй байна" гэж нисгэгч нь диспетчерүүдэд мэдэгдэж байжээ.
Г.Доржханд