Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, нийслэлийн ЗДТГ хамтран Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг энэ сарын 7-9-нд зохион байгуулж байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан. Тиймээс жил бүр энэ өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ жилийн Хүний эрхийн олон улсын өдрийг “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон юм. Үүнтэй холбогдуулан уг өдөрлөгийг зохион байгуулж байгаа ба Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт 8:30-17:30 цагийн хооронд өдөрлөгийг зохион байгуулж байна. Иргэд энэ өдрүүдэд өөрт хамгийн ойр байрлах салбарт очиж хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авч болох аж.
Б.Туул