Осолтой холбогдуулан Боливийн агаарын тээврийн компанийн захирлыг баривчлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБРАЗИЛИА. /BBC/. Боливийн эрх баригчид 71 хүний аминд хүрсэн нисэх онгоцны сүйрэлтэй холбоотойгоор тус улсын агаарын тээврийн нэгэн компанийн захирлыг баривчилжээ.
Чөлөөнд гарсан нисэх хүчний генерал Густаво Варгасыг мөрдөн шалгах ажиллагааны явцад баривчлан саатуулсан байна.
"LaMia" гэдэг агаарын тээврийн компанийн нисэх онгоц Бразилын "Шапекоэнсе" хөлбөмбөгийн багийг Колумб руу тээвэрлэн явж байх үед түлш нь дуусчээ. Үүнтэй холбогдуулан Боливийн иргэн Селиа Кастедо гэдэг эмэгтэй ярихдаа "онгоц хөөрөхөөс өмнө ийм асуудал байсныг би нисгэгчид хэлж анхааруулж байсан" гэжээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр заналхийлэл, дарамтад өртөж байгаа учраас Бразил улсаас орогнол хүссэн байна.
Боливийн өмнөд нутгаас Меделлин хот хүртэлх зай нь уг нисэх онгоцны туулах чадварын дээд хязгаараас давсан гэдгийг Селиа Кастедо онгоц хөөрөхөөс өмнө анхааруулж байсан ажээ.
Их Британид үйлдвэрлэсэн "BAE 146 Avro RJ85" загварын уг нисэх онгоц 11 дүгээр сарын 28-ны өдөр Меделлин хотын нисэх онгоцны буудалд дөхөн ирж байхад үед түлш нь дууссан байна.
Бразилийн эрх баригчид Селиа-гийн орогнол хүссэн хүсэлтийг судалж шийдвэрлэхэд бүтэн жилийн хугацаа шаардлагатай гэдгийг мэдэгдсэн бол Боливийн сайд Карлос Ромеро түүнийг буцааж явуулахыг Бразилын талаас хүссэн байна.
Х.Сарнай