Кубад ес хоногийн гашуудал зарлалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭГАВАНА. /NHK/. Кубын Ерөнхийлөгч асан Фидель Кастро баасан гарагийн орой өөд болсон байна. Үүнтэй холбогдуулан Кубын ард иргэд гашуудал зарлажээ.
Кубын Засгийн газар өчигдөр төрийн далбааг хагас бөхийлгөж, ес хоногийн гашуудал зарласан байна. Түүний оршуулгын ажиллагааг ирэх сарын 4-нд хийхээр төлөвлөжээ.
Хэдэн зуун оюутан Гавана хотын их сургуульд цугларч, хувьсгалч удирдагчид хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн тэд Кастро хэмээн хашхирч, 1959 онд АНУ-ын талыг баримтлагч Засгийн газрыг огцруулсан хувьсгал хийснийг нь магтан дуулжээ.
Гашуудлын үеэр Гавана хотод томоохон хэмжээний цуглаан болох ажээ. Харин удирдагч агсны цогцсыг өөрийнх нь хүслийн дагуу чандарлаж, чандрыг Куба даяар тойруулахаар болсон байна.
Харин АНУ-ын Майами хотын зарим оршин суугчид Кастрог нас барсныг баяртайгаар тэмдэглэж байна. Тус хотод хувьсгалыг эсэргүүцэж, Кубаас цөлөгдсөн кубууд олноор оршин суудаг ажээ. Энэ талаар нэгэн эмэгтэй хэлэхдээ, хэн нэгнийг нас барсныг баярлан тэмдэглэх ёсгүй, гэхдээ Кастро миний гэр бүлийг салгасан, тиймээс би баяртай байна гэв.
Д.Нямтулга